CrossFit Nomads — Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь CrossFit Nomads-ийн апп болон вэб сайтад хамаарна.
1. БИД ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ВЭ
Бүртгэлийн мэдээлэл: нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр хадгална, бид хэзээ ч цэвэр текстээр хардаггүй), профайл зураг.
Биеийн үзүүлэлт: өндөр, жин ба жингийн түүх, хүйс, төрсөн огноо. Эдгээрийг зөвхөн таны биеийн жингийн индекс (BMI) тооцох, дасгалын ачаалал санал болгоход ашиглана. Эдгээр нь эрүүл мэнд, фитнесийн ангиллын мэдээлэлд тооцогдоно.
Бэлтгэлийн мэдээлэл: ирц, хаалганы QR уншуулсан цаг, хичээлийн захиалга, хувийн дээд амжилт (PR), WOD-ийн үр дүн.
Гишүүнчлэлийн мэдээлэл: багц, эхлэх ба дуусах огноо, төлбөрийн түүх.
Яаралтай үед холбоо барих хүн: зөвхөн та өөрөө оруулсан тохиолдолд.
2. ХЭН ХАРАХ БОЛОМЖТОЙ ВЭ
Таны бүртгүүлсэн заалны дасгалжуулагч ба эзэн таны нэр, холбоо барих мэдээлэл, ирц, гишүүнчлэл, биеийн үзүүлэлтийг харна. Энэ нь таны бэлтгэлийг удирдах, ирц бүртгэхэд шаардлагатай.
Бусад гишүүд зөвхөн таны нэр, профайл зураг, тэргүүлэгчдийн самбарт харагдах амжилтыг харна.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, гуравдагч этгээдэд зардаггүй, аппдаа зар сурталчилгааны SDK суулгадаггүй.
3. МЭДЭЭЛЭЛ ХААНА ХАДГАЛАГДАХ ВЭ
Өгөгдөл Монгол Улсад байрлах сервер дээр хадгалагдана. Дамжуулалт бүхэлдээ TLS-ээр шифрлэгдсэн. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу таны эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр улсаас гадагш дамжуулахгүй.
4. МЭДЭГДЭЛ
Хичээлийн сануулга, гишүүнчлэлийн мэдэгдлийг апп дотор, и-мэйлээр, эсвэл утсанд тань push мэдэгдэл хэлбэрээр илгээнэ. Push мэдэгдлийг та утасныхаа тохиргооноос хэдийд ч унтраах боломжтой.
5. БҮРТГЭЛЭЭ УСТГАХ
Та бүртгэлээ аппаас шууд устгаж болно: Профайл → Бүртгэл устгах. Устгах хүсэлт өгснөөс хойш 7 хоногийн дотор цуцлах боломжтой; хүсвэл яг тэр дор нь устгах сонголт бас бий. Аппыг устгачихсан бол вэб сайтын "Өгөгдөл устгах" хуудсаар хүсэлтээ илгээнэ үү.
Устах зүйлс: нэр, и-мэйл, утас, профайл зураг, өндөр, жин ба жингийн бүх түүх, хүйс, төрсөн огноо, яаралтай үед холбоо барих хүн, нэвтрэх мэдээлэл, бүх сесс, мэдэгдлүүд.
Үлдэх зүйлс: ирцийн бүртгэл, гишүүнчлэл ба төлбөрийн бүртгэл, гарын үсэг зурсан хариуцлагын зөвшөөрөл, үйл ажиллагааны бүртгэл. Эдгээрийг заал өөрийн санхүү, хууль эрх зүйн баримт болгон хадгална. Устгалын дараа тэдгээр бичлэг таны нэр, холбоо барих мэдээллийг агуулахгүй болж, таныг таних боломжгүй болно.
6. ТАНЫ ЭРХ
Та өөрийн мэдээллээ харах, засах, хуулбарлан авах, устгуулах эрхтэй. Профайл хуудаснаас ихэнхийг нь өөрөө засна. Бусад хүсэлтээ дэмжлэгийн хуудсаар илгээнэ үү.
7. ХОЛБОО БАРИХ
Нууцлалтай холбоотой асуулт, өгөгдлөө хуулбарлан авах хүсэлтээ дэмжлэгийн хуудсаар дамжуулан илгээнэ үү.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр), профайл зураг.
- Биеийн үзүүлэлт: өндөр, жин ба жингийн түүх, хүйс, төрсөн огноо. Эдгээрийг дасгалжуулагч ачаалал, жингээ тохируулахад лавлагаа болгон ашиглана. Апп нь эдгээрээс биеийн жингийн индекс (BMI) зэрэг эрүүл мэндийн үнэлгээ тооцдоггүй. Эрүүл мэнд, фитнесийн ангиллын мэдээлэлд тооцогдоно.
- Бэлтгэлийн мэдээлэл: ирц, хаалганы уншуулалтын цаг, хичээлийн захиалга, хувийн амжилт (PR), WOD-ийн үр дүн.
- Гишүүнчлэлийн мэдээлэл: багц, эхлэх ба дуусах огноо, төлбөрийн түүх.
- Яаралтай үед холбоо барих хүн: зөвхөн та өөрөө оруулсан бол.
Хэн харах боломжтой вэ
Таны бүртгүүлсэн заалны дасгалжуулагч ба эзэн таны нэр, холбоо барих мэдээлэл, ирц, гишүүнчлэл, биеийн үзүүлэлтийг харна — энэ нь бэлтгэлийг чинь удирдахад шаардлагатай. Бусад гишүүд зөвхөн таны нэр, профайл зураг, тэргүүлэгчдийн самбарт харагдах амжилтыг хардаг. Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, гуравдагч этгээдэд зардаггүй, зар сурталчилгааны SDK суулгадаггүй.
Мэдээлэл хаана хадгалагдах вэ
Өгөгдөл Монгол Улсад байрлах сервер дээр хадгалагдана. Дамжуулалт бүхэлдээ TLS-ээр шифрлэгдсэн. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу таны эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр улсаас гадагш дамжуулахгүй.
Бүртгэлээ устгах
Та бүртгэлээ аппаас шууд устгаж болно: Профайл → Бүртгэл устгах. Устгах хүсэлт өгснөөс хойш 7 хоногийн дотор та цуцалж болно; хүсвэл яг тэр дор нь устгах сонголт бас бий. Аппыг устгачихсан бол өгөгдөл устгах хуудсаар хүсэлтээ илгээнэ үү.
Устах зүйлс: нэр, и-мэйл, утас, профайл зураг, өндөр, жин ба жингийн бүх түүх, хүйс, төрсөн огноо, яаралтай үед холбоо барих хүн, нэвтрэх мэдээлэл, бүх сесс, мэдэгдлүүд.
Үлдэх зүйлс: ирцийн бүртгэл, гишүүнчлэл ба төлбөрийн бүртгэл, гарын үсэг зурсан хариуцлагын зөвшөөрөл, үйл ажиллагааны бүртгэл (audit log). Эдгээрийг заал өөрийн санхүү, хууль эрх зүйн баримт болгон хадгална. Устгалын дараа тэдгээр бичлэгүүд танай нэр, холбоо барих мэдээллийг агуулахгүй болж, таныг таних боломжгүй болно.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, эсвэл өгөгдлөө хуулбарлан авах хүсэлтээ дэмжлэгийн хуудсаар дамжуулан илгээнэ үү.