CrossFit Nomads — Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь CrossFit Nomads-ийн апп болон вэб сайтыг ашиглахад хамаарна. Бүртгүүлснээр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
1. БҮРТГЭЛ
Бүртгэл нь хувь хүнд олгогдоно. Нэвтрэх мэдээллээ бусадтай хуваалцахыг хориглоно. Оруулсан мэдээллийнхээ үнэн зөвийг та өөрөө хариуцна. 16 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай.
Аюулгүй байдлын үүднээс шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд и-мэйлээр нэг удаагийн код илгээнэ.
2. ЗАН ҮЙЛИЙН ДҮРЭМ
Доорх зүйлсийг огт тэвчихгүй:
- Доромжилсон, заналхийлсэн, ялгаварласан агуулга — нэр, зураг, тайлбарын аль нь ч.
- Бусдын нэрийг далайлган ашиглах, өөрийгөө өөр хүн мэт харуулах.
- Бусад гишүүдийг дарамтлах, дагаж мөшгих.
- Садар самуун, хүчирхийллийн шинжтэй зураг байршуулах.
Зөрчсөн агуулгыг мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор шалгаж, шаардлагатай бол устгана. Ноцтой эсвэл давтагдсан зөрчилд бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авна.
3. ГИШҮҮНЧЛЭЛ БА ТӨЛБӨР
Гишүүнчлэл нь биечлэн заалан дээр үзүүлэх бодит үйлчилгээ бөгөөд төлбөрийг заал дээр эсвэл заалны зөвшөөрсөн төлбөрийн сувгаар хийнэ.
Багц нь хугацаа болон ирцийн тоотой. Хандалт нь дуусах огноогоор хаагдана.
Багц тутамд нэг удаа 7 эсвэл 10 хоногийн чөлөө авах боломжтой. Чөлөө авахад хугацаа тэр хэмжээгээр сунгагдана.
Хичээлийн захиалгыг заалны тогтоосон хугацаанаас өмнө цуцална. Хожуу цуцалсан тохиолдолд заалны дүрмийн дагуу хураамж тооцож болно.
4. ИРЦ
Ирц нь өдрөөр тооцогдоно: нэг өдөрт нэг ирц. Ангид харьяалагдаж байгаа гишүүн хуваарьт өдөртөө ирээгүй бол мөн ирц зарцуулагдана. Зөвхөн дасгалжуулагчийн зөвшөөрсөн чөлөө ирцийг үлдээнэ.
5. ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХААРУУЛГА
Апп нь эмнэлгийн зөвлөгөө өгдөггүй. Харуулж буй тооцоо (BMI, ачаалал, калори) нь ойролцоо утга бөгөөд эмчийн зөвлөгөөг орлохгүй.
Бэлтгэл эхлэхээс өмнө эрүүл мэндийнхээ байдлыг эмчээр шалгуулахыг зөвлөж байна. Бэлтгэлийн үеэр эвгүй санагдвал даруй зогсоож, дасгалжуулагчид хэлнэ үү.
6. ХАРИУЦЛАГА
Заалны бэлтгэлд оролцохтой холбоотой хариуцлагыг тусдаа "Хариуцлагын гэрээ"-нд заасан бөгөөд түүнд тусад нь гарын үсэг зурна.
Апп нь "байгаагаар нь" үзүүлэгдэнэ. Тасралтгүй ажиллагааг бид баталгаажуулахгүй ч эвдрэлийг боломжийн хугацаанд засахыг эрмэлзэнэ.
7. НӨХЦӨЛ ӨӨРЧЛӨГДӨХ
Нөхцөлийг шинэчилсэн тохиолдолд аппад нэвтрэхэд шинэ хувилбарыг харуулж, дахин зөвшөөрөл авна. Зөвшөөрөхгүй бол бүртгэлээ устгах эрхтэй.
8. ХОЛБОО БАРИХ
Асуулт, гомдлоо дэмжлэгийн хуудсаар илгээнэ үү.
Бүртгэл
Та үнэн зөв мэдээлэл оруулах, нууц үгээ хамгаалах үүрэгтэй. Нэг бүртгэлийг нэг хүн ашиглана. Бүртгэлээ хэдийд ч өөрөө устгаж болно.
Зан үйлийн дүрэм
Апп дотор таны нэр, профайл зураг, амжилт нь тухайн заалны бусад гишүүдэд харагдана. Доорх зүйлсийг огт тэвчихгүй:
- Доромжилсон, заналхийлсэн, ялгаварласан агуулга — нэр, зураг, тайлбарын аль нь ч.
- Бусдын нэрийг далайлган ашиглах, өөрийгөө өөр хүн мэт харуулах.
- Бусад гишүүдийг дарамтлах, дагаж мөшгих.
- Садар самуун, хүчирхийллийн шинжтэй зураг байршуулах.
Зөрчсөн агуулгыг мэдэгдсэн тохиолдолд бид 24 цагийн дотор шалгаж, шаардлагатай бол агуулгыг устгаж, тухайн хэрэглэгчийн эрхийг хаана. Аппын доторх аль ч гишүүний нэр, зураг дээрх Мэдэгдэх товчоор мэдэгдэнэ үү, эсвэл дэмжлэгийн хуудсаар бидэнтэй холбогдоно уу. Та тодорхой гишүүнийг өөрөө блоклож болно — тэгвэл тэдний нэр, зураг таны харах самбар, жагсаалтаас алга болно.
Гишүүнчлэл ба төлбөр
Заалны багц, хичээл, тэмцээний оролцоо, ганцаарчилсан үйлчилгээ бол биечлэн заалан дээр үзүүлэх бодит үйлчилгээ бөгөөд төлбөрийг заал дээр эсвэл заалны төлбөрийн системээр төлнө. Апп нь дижитал агуулга зардаггүй. Багцын нөхцөл, хугацаа, цуцлалтыг тухайн заал тогтооно.
Эрүүл мэндийн анхааруулга
Апп нь эмнэлгийн зөвлөгөө өгдөггүй, эрүүл мэндийн үнэлгээ (BMI гэх мэт) тооцдоггүй. Харуулж буй өндөр, жин зэрэг үзүүлэлт болон ачааллын санал болголт нь зөвхөн лавлагаа. Бэлтгэл эхлэхээсээ өмнө эрүүл мэндийн байдлаа шалгуулахыг зөвлөж байна.